Өмнөд Солонгосын “Самсунг электроникс” компани өнгөрсөн онд хамгийн
олон тооны гар утас худалдаалсан талаар “Guardian” мэдээллээ.
Өмнөд Солонгосын “Самсунг электроникс” компани өнгөрсөн онд хамгийн олон тооны гар утас худалдаалсан талаар “Guardian” мэдээллээ. “Самсунг” компани 2012 онд дэлхий даяар 407 сая гар утас худалдаж тэргүүлсэн байна. Үүний үр дүнд тус компани дэлхийн гар утасны зах зээлийн 23.7 хувийг эзэлж байгаа юм.
“Самсунг”-ын гол өрсөлдөгч “Нокиа” компани хоёрдугаарт, Америкийн «Apple» гуравт бичигджээ. Харин Хятадын “ZTE”, Өмнөд Солонгосын “Эл Жи” компаниуд дөрөв, тавдугаар байрт орсон байна.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (2)