зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бат-Эрдэнэ сайд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов

2013-1-29
0
ЖИРГЭХ

  batlan  Энэ сарын 28-30-нд зохион байгуулагдах Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ оролцож, БХЯ, Батлан хамгаалахын удирдлагын зүгээс цаашид баримтлан ажиллах бодлогын зорилтуудаа танилцууллаа. Тус цугларалтын нээлтэд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар болон БХЯ-ны газрын дарга нар оролцов. “Цацраг, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх зүйлсийн аюултай тэмцэх үеийн Зэвсэгт хүчний оролцоо” сэдэвт уг цугларалтад ҮАБЗ, БХЯ, ЗХЖШ, Цөмийн энергийн газар, Уул уурхайн яам, МХЕГ, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож лекц унших юм.

   Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр “Химийн зэвсэг хориглох байгууллага болон химийн зэвсэг хориглох конвенцийн ач холбогдол”,  БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчний оролцоо”, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир “Уламжлалт бус аюул заналхийлэл” сэдвээр лекц уншлаа. Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцож байгаа бүрэлдэхүүнд хандан Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ  хэлсэн үгэндээ “Батлан хамгаалахын сайдаар томилогдоод 5 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь, Монгол цэргийн музей болон Зэвсэгт хүчний хот, хөдөөгийн 10 гаруй анги, салбарын ажил байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Монгол Улсынхаа аюулгүй байдлын төлөө сэтгэл хоёрдолгүй зүтгэж байгаа офицер, ахлагч, цэрэг эрсээрээ бахархах сэтгэл төрж байлаа.
  Өвөг дээдсээс өвлөн ирсэн дайчин уламжлал, эх орныхоо төлөө гэсэн эх оронч сэтгэлгээ манай цэргийнхэнд л байна. Энэ үзэл, хүмүүжлийг нийгэмд хүргэх, төлөвшүүлэх нь бидний үүрэг юм гэсэн итгэл маань улам батажлаа. Залуусыг цэргийн алба хаах хугацаанд нь түүхээ мэддэг, эх орон, монгол хүн гэдгээрээ бахархдагболгох, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй бөгөөд бид цаашид энэ талаар иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнтэйхамтран ажиллаж, нийгэмд цэргийнхний байр суурь, нэр хүндийг өргөх шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлнэ. Харъяа байгууллагуудтайгаа танилцаж явахад ангиудын тохижилт, ажиллах орчин нөхцөл өнөөгийн нийгмийн хөгжил дэвшлээс хоцорсон байдал ажиглагдсаныг тэмдэглэх хэрэгтэй. Ирэх жилүүдэд цэргийн албан хаагчдын ажиллаж амьдрах таатай орчныг ялангуяа анги, байгууллагын тохижилтыг сайжруулахад түлхүү анхаарах болно. Тухайлбал жилд 2 ангийг үлгэр жишээ хотхон болгон тохижуулах арга хэмжээ авч ажиллана. Налайх дахь цэргийн нисэх буудлыг иргэний зориулалтаар ашиглах асуудлыг Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохирч, судалгааны ажлыг эхлүүлээд байна. Энэ нисэх буудлыг байнгын ашиглалтад оруулах нь Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудлын ачаалыг багасгахаас гадна, Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлэх бэлтгэлийг хангах, нисэх буудлын тоног, төхөөрөмж, үйлчилгээг сайжруулах, цаашид Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багуудын нислэгийг хүлээн авах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.
   “Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Батлан хамгаалах бодлогын талаар тусгах зорилт, арга хэмжээний саналыг боловсруулж, баталгаажуулсан нь ирэх 4 жилд бидний баримтлах үйл ажиллагааны гол чиглэл, стратеги байх юм. Юуны түрүүнд бидний өмнө батлан хамгаалах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх нэг томоохон ажил хүлээгдэж байна. Батлан хамгаалах эрх зүйн тогтолцооны үндэс болсон “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг  “Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого” нэртэйгээр шинэчлэн боловсруулж төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна.  Энэхүү баримт бичиг батлагдснаар батлан хамгаалах тогтолцоо, түүний удирдлага зохион байгуулалт, шинэчлэл, цэргийнхүчний байгуулалт, цэргийнхүчнийг хөгжүүлэх үндсэн чиглэлгээд олон чухал асуудлыг шинээр тодорхойлох нөхцөл бүрдэх юм. Батлан хамгаалахын багц хуулиуд, тэдгээрт хамаарал бүхий бусад хуулиудыг “Монгол Улсын Төрийн батлан хамгаалах бодлого”  баримт бичгийн үзэл санаанд нийцүүлэн шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг ойрын үед эхлүүлэх шаардлагатай байна.

     Бидний дараагийн нэг томоохон зорилт бол Зэвсэгт хүчний шинэчлэлийнасуудал юм. “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж дуусах хугацаа дөхөж байна. Тиймээс бид энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ өгч дараагийн шатны хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зорилтоо тодорхойлон, үндэслэлтэй тооцоо, судалгааг хийж, урьдчилсан төлөвлөлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлэх шаардлагатай байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь Монгол Улсын нэр хүнд, байр суурийг олон улсын хэмжээнд бэхжүүлэх, гадаадын орнуудаас улс төр, эдийн засгийн дэмжлэг авах нөхцлийг бүрдүүлж, Зэвсэгт хүчний бэлэн байдал, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг олон улсад таниулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ билээ. Цаашид бид энхийг дэмжих ажиллагаанд оролцох талаар өнөөгийн хүрсэн амжилтыг бэхжүүлж, цэргийн инженерийн болон нисдэг тэрэгний баг гэх мэт нарийн мэргэжлийн бүлэг оролцуулах чадавхийг бий болгох шаардлага байна.
   Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны болон Зэвсэгт хүчний шинэчлэл ид өрнөж байгаа өнөө үед энэ салбарыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах үүрэгтэй Батлан хамгаалахын их сургуулийг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн өнөөгийн ололт, амжилттай хөл нийлүүлэн хөгжих боломжоор хангах явдал чухал юм. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, удирдлага, менежментийг боловсронгуй болгох, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх асуудал ямагт бидний анхаарлын төвд байх болно. Сургуулийн хамт олны санаачлан эхлүүлсэн “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн байр, “Биеийн тамирын цогцолбор” зэрэг барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарах болно. Харин цаашид цэргийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоогоо эргэн харах, багшлах бүрэлдэхүүнийг чадваржуулахад анхаарах шаардлагатай.

    Батлан хамгаалах болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын шилдэг дарга нар, удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэдэг Батлан хамгаалахын удирдлагын академийг бэхжүүлж, төрийн жинхэнэ албан хаагчдыг аюулгүй байдал, стратеги, цэрэг-улс төрийн асуудлаар мэргэшүүлэн бэлтгэдэг болгон хөгжүүлэх шаардлага, эрэлт, хэрэгцээ байна. Иймд БХУА-ийн бүтцэд энэ чиглэлийн сургалтын нэгжийг байгуулж, эхний ээлжинд дотооддоо, цаашид бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулах чадвартай болгон хөгжүүлэх, батлан хамгаалах, аюулгүй байдлын сургалт, судалгааны чиглэлээр гадаадын улс, орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бидэнд байна.
   Цэргийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаанаас эхлэх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Хүрээлэнгийн судалгааны ажлын бодлого, чиглэлийг эргэн харах цаг болжээ. Энэ хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын судалгааны үндсэн чиглэл нь аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, зэвсэглэл, техникийн шинэчлэл, Зэвсэгт хүчний байгуулалтын тулгамдсан асуудлууд байх учиртай юм. Зөвхөн судалгаа шинжилгээний бүтээл гаргахаас гадна батлан хамгаалах нөөцийн менежментэд тулгуурласан урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, цэргийн хүчнийг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулахад шинжлэх ухааны үндэслэл, хэтийн төлөв байдлыг тодорхойлох, хөтөлбөрийн хэрэгжих тооцоо, үнэлгээг хийх зэрэг асуудалд хүрээлэн голлох үүрэгтэй оролцох ёстой. Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнг  материаллаг баазын хувьд бэхжүүлэх, туршилт, зохион бүтээх, үйлдвэрлэл явуулах баазтай болгох, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг болох үүднээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгайлан тусгаж өгсөн.
   Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэн Батлан хамгаалах, хууль сахиулах албанхаагчдын нэгдсэн эмнэлэг болгохоорЗасгийн газраас шийдвэрлэсэн.Ингэснээр тус эмнэлэг  зөвхөн цэргийнхэн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн удирдах албан тушаалтнуудыг эмчилдэг манай улсын шилдэг сайн эмнэлэг байх эхлэл тавигдлаа. Дэлхий нийтийн жишиг ч тийм байдаг. Цэргийн төв эмнэлгийг орчин үеийн техник, тоног төхөөрөмж, шилдэг боловсон хүчнээр ханган, эмчилгээ, үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргах зорилт бидний өмнө тавигдаж байна.

    Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нэг томоохон зорилт бол стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, байгалийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх,улс орны бүтээн байгуулалтад цэргийн хүчнийг оролцуулах асуудал юм. Бүтээнбайгуулалтын ажилд оролцох нь олон нийтийн дунд Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөх, цэргийн албан хаагчдад иргэний нийгэмдхэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэн бизнесийн салбарт хөрвөх чадвартай болгох, тэдний орлого, нийгмийн баталгааг дээшлүүлэх, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх зэрэголон талын ач холбогдолтой. Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахШинэчлэлийн Засгийн газрынхөтөлбөрхэрэгжснээрцэргийн алба хаах залуусынсонирхолнэмэгдэх давуу талтай юм.

  Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал, баталгааг сайжруулах нь Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн бас нэг томоохон зорилт билээ.  Батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн асуудал, ялангуяа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд цаашид ч энэ нь бидний үйл ажиллагааны нэг чиглэл байх болно. Цаашид жилдээ 1000 орчим алба хаагчдыг орон сууцтай болгох, энгийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг шинэчлэх зорилго тавьж байна хэмээн онцлосон юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (182.160.48.42)
    өнөө БХИС-ийн мөнгө шаасан болдбаатар гэж хулгайч нүүрсний хулгайч сайдтайгаа ийм олон хүний өмнө яаж сууж чадаж байнаа.одооч хамаагаа алдлаа л даа.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 24 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 37 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 19 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 19 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 19 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК