
"Монголын аялал жуучлалын форум 2013" хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн. Форумын үеэр Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдлын талаар олон илтгэл тавихын хажуугаар энэ салбарыг хөгжүүлэхэд нэмэр болох шинэ санаачлагуудыг хэлэлцсэн юм. Тус форумын үр дүнд Монголыг гадаадад сурталчилахад ашиглах уриа үгтэй болохоор шийдвэрлэсэн байна. Чуулганы үеэр "Go nomadic, Roam Mongolia", "Be Nomadic, Visit Mongolia", "Go Nomadic, Experience Mongolia", "Be Nomadic, Roam Mongolia" гэсэн уриа үгүүд дээр санал хураахад "Go Nomadic, Experience Mongolia" буюу “Нүүдэлчин амьдралыг монгол мэдэр” гэсэн утгатай үг олонхийн санал авчээ. Тиймээс Монголын аялал жуулчлалын салбар гадаадад эх орноо сурталчилахдаа энэ үгийг ашиглахаар болж байна.
Сэтгэгдэл (1)