Монгол Улсын хүүхэлдэйн театр нь шинэ оны босгон дээр Ц.Хулангийн
зохиолоор “Лусын хааны охид” жүжгийг Швейцарийн хөгжлийн агентлагийн
санхүүжилтээр тайзнаа тоглосон билээ.
Монгол Улсын хүүхэлдэйн театр нь шинэ оны босгон дээр Ц.Хулангийн зохиолоор “Лусын хааны охид” жүжгийг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр тайзнаа тоглосон билээ. Тус жүжгийн тайз болон хувцас хэрэглэл нэлээд чанартай болсон бөгөөд далай дотор, там доор, газар дээрх, байгаль эхийг төсөөлсөн эфектүүд нь ч жинхэнэ ид шидийн орноор аялуулж чадсан нь хүүхэд багачуудын төдийгүй эцэг эхчүүдийн таашаалд нийцсэн юм. Тэгвэл тус театрынхан уг жүжгээрээ “Гэгээн Муза” наадамд оролцох бөгөөд ирэх сарын 1, 2, 3-нд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох юм.Д.Ундрах /24tsag.mn/


















































