
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал өнөөдөр
хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээрээ, гэмт хэрэгтнүүд нийгмээс тусгаарлагдах
алдаа гаргасан байдаг боловч хүн байх, эрүүл байх эрхээ эдлэх нь
шийдвэрлэвэл зохих асуудлын нэг.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал өнөөдөр хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээрээ, гэмт хэрэгтнүүд нийгмээс тусгаарлагдах алдаа гаргасан байдаг боловч хүн байх, эрүүл байх эрхээ эдлэх нь шийдвэрлэвэл зохих асуудлын нэг. Бидэнд олон жилийн турш гэмт хэрэгтнүүдтэй холбоотой эмнэлгийн дүгнэлт гаргуулах, нарийн мэргэжлийн эмч нар шаардлагатай тул томилуулах талаар байнга хандаж байдаг учир эмч мэргэжилтнүүд маань үзлэг зөвлөгөө өгч хамтарч ажилласаар ирсэн. Аливаа асуудал шийдэгдэх тодорхой цаг хугацаатай байдаг. Энэ асуудлыг шийдэх цаг хугацаа нь энэ цаг үед таарсан байна гээд үүнийг улс төржүүлсэн байдлаар харж нийгэмд бухимдал төрүүлэх шаардлагагүйг тэрбээр онцлон хэлсэн юм.
Сэтгэгдэл (2)