Өнөөдөр цагаан өнгийн амны хаалтаар жигдэрсэн хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг Сүхбаатарын талбай дээр “Flash mob” бүжиглэлээ. Энэхүү бүжгээрээ агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг сануулсан юм. Тэд цугласан олонд ганцаарчилсан “Балет”-ын үзүүлбэр, зумба, латин бүжиг, брек дэнс, электро зэрэг бүжгээ сонирхуулсан билээ. Энэхүү арга хэмжээг “UB dance school” , “МҮОНРТ”, "Инээдэг маск" хөтөлбөр, "Мөрөөдлийн эмэгтэйчүүд" ТББ , Нийслэлийн нутгийн зөвлөл санаачилан хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Цаг агаар хүйтэн байсан ч хүүхдүүд амжилттай бүжгээ хийлээ.


Э.Анударь