

“Нью-Йорк таймс” сонины компьютерт Хятадын хакерууд сүүлийн дөрвөн сарын турш нэвтэрсэн байжээ. Энэхүү үйлдлийг тус сонин 2012 оны сүүлээр ирэх гурав дугаар сард албан тушаалаа өгөх БНХАУ-ын ерөнхий сайд асан Вэнь Зябаогийн гэр бүлийн хөрөнгийг мэдээлсэнтэй холбоотой хэмээн үзэж байна. Хакерууд сэтгүүлчдийн мэйл рүү орохыг төлөвлөж байсан байна. Сонины редакцийн компьютерийн системд хакерууд өнгөрсөн оны есдүгээр сард анх нэвтэрсэн аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)