Өнөөдөр “Сентерра Гоулд” корпораци 150 ортой шинэ эмнэлгийн түлхүүрийг ЭМ-ийн сайд Н.Удвалд гардуулж өглөө
Өнөөдөр “Сентерра Гоулд” корпораци 150 ортой шинэ эмнэлгийн түлхүүрийг ЭМ-ийн сайд Н.Удвалд гардуулж өглөө. Түлхүүр гардуулж өгөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, “Сентерра Гоулд” корпорацийн үйлдвэрлэл эрхэлсэн ерөнхий захирал Гордан Рейд, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа, ЭМ-ийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга З.Баянсэлэнгэ болон ЗГ-ын гишүүдийн төлөөлөл оролцов.Тус корпораци нь Улаанбаатар хотын Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл барих төсөлд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд амаржих эмэгтэйчүүдийн зориулалттай 100, нярайн эмчилгээний 50 ортой байх юм. Энэхүү эмнэлгийн барилга нь 1,4 тэрбум орчим төгрөгийн эмчилгээ, оношлогоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Шинэ эмнэлэг вакуум мэс заслын 2 өрөө, хүчилтөрөгчийн системтэй, тусгай хоол зөөдөг, зорчигчдын гэх 2 төрлийн лифттэй, цахилгааны саатал гарсан тохиолдолд дизель цахилгаан үүсгүүртэй зэрэг олон давуу талтай баригдсан байна.





















































Сэтгэгдэл (1)