
Aгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд болох гэж байна. Энэ удаагийн хурлаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2012 оны ажлын тайлан мөн 2013 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэнэ. Мөн Цэвэр агаар сангийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан, энэ жилийн төлөвлөгөөний талаар ч ярилцах юм байна. Хурал өнөөдөр 10,00 цагт эхэлнэ.