ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлгээс Тэргүүлэгчээр сонгогдсон Г.Мөнхбаяр, Д.Ганболд нарыг чөлөөлөн Г.Төмөрбаатар, Л.Дагва нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах тухай санал орууллаа. Энэхүү саналыг хурлын төлөөлөгчид хэлэлцэн дэмжиж , Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүнийг баталлаа. Ниийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны тогтоолоор Б.Түвшин, Л.Сайнтөгс, Л.Нарантуяа , Л.Наранбаатар, Ц.Энхцэнгэл, Д.Бадарсан, Д.Батбаяр, С.Амарсайхан, Г.Төмөрбаатар, Л.Дагва нар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч болж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.