Хятадуудаас авлига авсан гэх цагдаа нарын шүүх хурал энэ сарын 21 хүртэл хойшиллоо. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч хурал давхацсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хээл хахуул авах, энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Хэргийг сануулбал, цагдаагийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)