

Өнгөрсөн дөрвөн жилд хатагтай Клинтон дэлхийн улс орнуудын удирдагчидтай 1700 удаа уулзаж, олон улсын асуудлыг АНУ-ын ерөнхийлөгчтэй 755 удаа авч үзэж хэлэлцсэнийг уулзалтын хөтлөгч дурдсан байна. Төгсгөлийн ярилцлага нь 59 дэх болжээ.
Хатагтай Хилари Клинтон ярилцлагын үеэр ОХУ, АНУ хоёр орны харилцаанд ололт гарсныг дурдсан байна.
Хатагтай Клинтон Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хаших үед гаргасан том алдааны тухай асуултад хариулахдаа Бенгазид террористуудын дайралтад АНУ-ын элчин сайд Кристофер Стивенс болон консулын газрын гурван ажилтан амь насаа алдсан эмгэнэл хэрэг явдлыг дурджээ.
Түүний ажлыг Жон Керри хүлээн авч байгаа юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)