Энэ сарын 6-ны өдөр “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй "Оюутолгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлыг хийхээр тохирчээ.

Энэ сарын 6-ны өдөр “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй "Оюутолгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлыг хийхээр тохирчээ. Түүний өмнө Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдах юм байна. Хурлаар Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулах, гүйцэтгэх удирдлагын түвшинд монголын талын төлөөллийг ажиллуулах, Оюутолгойн ханган нийлүүлэгчээр үндэсний компанийг түлхүү оролцуулах зэрэг асуудлыг ярихаар төлөвлөж байгаа аж. Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсанаас хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Оюутолгой төслийн эхний шат амжилттай хэрэгжиж, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нээлтээ хийж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад бэлэн болоод байгаа билээ.