БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цөмийн туршилтын бэлтгэлийг дуусгаж,
ойрын үед туршилт хийх нууц тушаал өгсөн тухай өнөөдөр “BBC” мэдээллээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цөмийн туршилтын бэлтгэлийг дуусгаж, ойрын үед туршилт хийх нууц тушаал өгсөн тухай өнөөдөр “BBC” мэдээллээ. Эдгээр мэдээллийг өгсөн эх сурвалжийн мэдээлснээр Ким Чен Ун нэгдүгээр сарын 29-ны шөнө дундаас цэрэг дайны байдалд байх тушаал өгчээ.
“Фронтын шугамын дагуух болон төв районы цэргийн анги нэгтгэл дайнд бэлэн байх ёстой” гэж БНАСАУ-ын удирдагч мэдэгдсэн аж.
Цөмийн туршилт БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдөр буюу хоёрдугаар сарын 16-нд эсвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе тангариг өргөх өдөр буюу хоёрдугаар сарын 25-нд хийх бололтой гэж зарим шинжээч үзэж байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (5)