Өнөөдөр Оросын ард түмэн Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад
шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэсэн Сталинградын тулалдаанд ялалт байгуулсны
70 жилийн ойг тэмдэглэж эхэлжээ.
Өнөөдөр Оросын ард түмэн Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэсэн Сталинградын тулалдаанд ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэж эхэлжээ. 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарыг дуустал Сталинград хот болон Ижил мөрөн, Доны хавьд Зөвлөлийн ба Германы цэргийн явуулсан бүх байлдааны ажиллагаа Сталинградын тулалдаанд багтдаг аж.
Ойн баяр ёслол их тулалдааны гол үйл явдал болсон Сталинград Волгоградад эхлэсэн байна. 2-р сарын 2 хүртэл үргэлжлэх баярт Орос улсын 27 бүс нутгаас сайн дураараа ирсэн хүмүүс Сталинградын тулалдааны ахмадууд болон ар талын хөдөлмөрчид, оршин суугчдыг дагалдан явах юм.
Д.Идэр




















































