

Сурагчийг ангийнхаа хүүхдийн толгой руу буудсаны дараа хамгаалалтын ажилтнууд барьсан баривчилсан байна. Цагдаа нар одоогоор сурагчийн хэн болох, хэдэн настай, хаанаас зэвсэг авч явсан зэргийг мэдээлээгүй байна. Сурагчийг санамсаргүй байж байгаад нэгнийгээ буудаагүй, харин маргалдсаны улмаас гал нээсэн гэсэн мэдээллийг л өгсөн байна.
Буудуулсан сурагчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний биеийн байдал нь гайгүй байгаа аж. Одоогоор АНУ-д сургуулиудад металл илрүүлэгчийг байрлуулах асуудлыг ярьж байгаа юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (4)