зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр

2013-2-02
0
ЖИРГЭХ
2f166f14d25e8d38bigМонгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч хорьдугаар зууны эрх чөлөөний тэмцэгч Д.Сүхбаатарын мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна.
2f166f14d25e8d38big    Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч хорьдугаар зууны эрх чөлөөний тэмцэгч Д.Сүхбаатарын мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна. Зуун хориод жилийн өмнө хорвоод мэндэлсэн, өдгөө бидний дунд байхгүй хөөрхий жанжины төрсөн өдрийг өмчлөх гэдэг улс төрийн уралцаан 2 жилийн өмнөөс бий болсон билээ. МАХН 90 жилийн турш Д.Сүхбаатарыг өмчилдөг байв. Гэвч нэрээ сольж Ардын нам болмогц хөсөр хаягдсан нэрийг нь экс дарга Н.Энхбаяр нь шүүрч авснаас тэд түүхээ булаалдах болсон юм. Тэгэхээр энэ удаа Ардын нам, МАХН-ын аль нь жанжины төрсөн өдрийг тэмдэглэх бол. Ингэхэд Д.Сүхбаатар Ардын нам, МАХН хоёрын алиных нь гишүүн явсан юм бол. “Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдэг шиг хэцүү асуултын хариуг  хэзээ олох юм бэ?.  Ямартай ч   Д.Сүхбаатарын сүүдэр гийсэний энэ өдөр түүний хувийн амьдралаас нь сонирхуулахыг зорилоо.

Д.Сүхбаатар жанжин 1893 оны 2 дугаар сарын 2 нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат Дамдины гэрт төрсөн.  Түүний хуланц эцэг “Бор”хэмээх хочтой Төгс нь XVIII зууны эцэс, XIX зууны эхээр амьдарч байжээ. Энэ хүний тухай тодорхой мэдээлэл гэх юм байдаггүй аж. Түүний хүү Элбэгийн амьдралын сүүлчийн мөч хуучнаар Сэцэн хан аймгийн Ёст бэйс Гадин засгийн хошуу /Ёст бээсийн хошууг 1884-1909 онд Гадин, 1909-1923 онд Доржжав засаглаж байжээ/, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт дахь “19-ийн хонхор” гэдэг газартай их холбоотой аж. Учир нь тэр хонхорт нүхэн шорон байжээ. Уг нь бол газарт гүн ухчихсан зүгээр л нэг нүх. Гэвч дөнгөтэй хүмүүсийг тэр нүх рүү хийчихээд шатыг нь хураагаад авчихдаг байж. Тэгэхээр тэндээс хэн гарч чадах вэ дээ. Гэтэл нэг шөнө нөгөө нүхний нэг хананых нь шороо нураад 19 ялтанг дараад алчихжээ. Тэдний нэг нь тэрхүү Элбэг байж.

Түүнээс хойш тэр газрыг “19-ийн хонхор” гэдэг болжээ. Хятадын өр төлөхөөс татгалзсан, ноёныхоо гэрийн үүдээр мориноосоо буулгүй гарсан, Мандалын хүрээний хятад пүүсийг талж дээрэмдсэн гэсэн шалтгаанаар Элбэг тэр нүхэнд хоригдож байж. Гэхдээ Элбэг тэр нүхнээс амьд гарахгүй гэдгээ мэдэж байсан байна. Тиймээс нэг удаа өөрийг нь эргэж ирсэн том хүү Төгөөдөө “Миний хүү эр хүн. Яваандаа үр хүүхэдтэй ч болно. Аав нь элдвийн эрүү шүүлт амсаж их зовж байна. Тамын орон гэж байдаг бол энэ л байна. Аав нь амьддаа тамд орлоо, үхэхдээ диваажинд очих байх аа. Танай эхнэрээс охин гарвал Тамзав, хүү төрвөл Дамдинчойжоо бурхны нэрийн Дамдинг өгөөрэй” гэж захисан гэсэн явган яриа байдаг ажээ. Тэрхүү эмгэнэлт явдлын дараа Элбэгийн том хүү Төгөө нь аавынхаа амийг нэхэж заалдан тэмцсэн байна. Бадаргуулт төрийн дөрөвдүгээр оны (1879) аравдугаар сарын 6-нд Сэцэн хан аймгийн жанжны газар буюу чуулган даргын газарт өргөдөл гарган тэмцэлдэж эхэлжээ.
Төд удалгүй Төгөө гэрлэж, эхнэрээс нь хүү гарч тэрбээр хүүдээ Дамдин гэсэн нэр өгсөн байна. Энэхүү Дамдин бол ирээдүйн их жанжны эцэг болох тавилантай нэгэн байжээ. Ядуу зүдүү болохоор Т.Дамдин айл айлд зарцлагдаж амиа зогоодог байжээ.

Тэгж яваад Ээлт гэдэг баян айлын зарц болжээ. Ээлт Дэмбэрэл, Мятав, Дэмчиг гэсэн гурван сайхан хүүтэй, дүү Гомбодор нь дөрвөн охинтой байж. Гомбодорын хамгийн бага охин нь Ханджав гэсэн нэртэй. Ах дүү хоёр ярилцаж байгаад хоёр бага хүүхдээ хооронд нь зөрүүлээд өргөөд авчихсан гэнэ.Гэтэл Ээлтийн зарц Дамдин өргөж авсан ганц охинтой нь хайр сэтгэлийн холбоотой болжээ.

Баян Ээлт энэ явдалд огт таатай хандсангүй. Ядуу зүдүү, бас удам муутай гээд халгаахгүй байж. Ингэж байтал Ханджав том хүү Дэндэвээ төрүүлчихжээ. Тэгээд ч байдал дээрдсэнгүй, баян Ээлт хэзээ ч Дамдинд охиноо өгөхгүй гэж. Гэтэл Ганданд шавилан суудаг, Ээлтийн хамгийн бага дүү Дондов нэгэнтээ нутагтаа ирэхдээ Дамдинд “Цаад хоёрыгоо авч оргоод хүрээнд очиж амьдар. Тэр хүрээ гэдэг чинь зовсон хүн жаргадаг, золбин нохой таргалдаг газар” гэж зөвлөжээ. Тэр ч битгий хэл хүрээнд очвол миний найз “Яатуу” хочтой Даваа дээр очоорой гэж захиа бичиж өгсөн ч гэсэн яриа бий.

Тэр цагийн хууль журмаар бол албат хүн аймаг хошуунаасаа гарах эрхгүй байж. Хэрвээ оргож босоод баригдвал нэлээд хатуухан шийтгэл хүлээдэг байсан байна. Тэд эхлээд нэг оргож. Баригдчихаж. Дараа нь Мандалын хүрээний цам үзнэ гэж гараад замаа буруулан одоогийн Дорноговийн нутгаар дамжиж, ихэд тойрч явж байж Маймаа хотын барааг харсан гэнэ.

Д.Сүхбаатарын ах дүү нараас том ах Дэндэв нь л хувьсгалын хэрэгт гар бие оролцсон бөгөөд дүүгийнхээ үйл хэргийг их дэмждэг нэгэн байжээ. Нэлээн ч сэргэлэн эр байж. Сүхбаатарыг төрөөд гурав, дөрөв хоносны дараа угаалга хийжээ. Тэр угаалганд Шүтээний аймгийн Хаймчиг гэдэг лам оролцож. Дамдин, Ханд хоёрт ламд өгчих өргөл барьц байсангүй. Тэгэхээр нь том хүү Дэндэвээ гар хөлийн үзүүрт заруулахаар өгчихжээ. Хөрөнгөтэй ламын дэргэд очсон Дэндэв монгол бичиг, төвд хэл сурч тэр цагтаа л боловсролтой хүн болж. Бас наймаанд тун ч одтой эр байжээ. Хүнээс юмыг нь салгаж, мулзалж салдаг учраас “Мулзан” гэдэг хочтой болсон ч гэлцдэг.
 
Хувьсгалт нууц бүлгэм байгуулагдаж эхэлсэн үеэс Д.Сүхбаатарын гэр бүлийнхэн гээд гамингууд элдвээр зовоогоод байхаар нь тэрбээр ээж Ханджав болон дүү Долгорыгоо нөхөртэй нь дагуулаад Ханд вангийн хошуу буюу одоогийн Булган руу зугтчихжээ. Замдаа ээж, дүү хоёроо айлд орхиод хүргэнтэйгээ хамт Орос руу гарч, цаашаа Сүхбаатар дээр яваад оччихсон гэдэг. Тэгээд журамт цэрэгт элсэж, Хиагтыг чөлөөлөх тулаанд оролцсон байна. Дараа нь Х.Чойбалсангийн удирдлагад баруун замын байлдаанд оролцож явжээ. Тэрбээр 1925 онд дүүгийнхээ анхны албан ёсны намтрыг бичиж үлдээсэн гэдэг. Гэвч хэвлэгдэлгүй өдийг хүрсэн бөгөөд өдгөө улсын Төв Архивын харъяа МАХН-ын баримтын төвд хадгалагдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Мөнхсүлд даваабаяр (66.181.161.110)
    Өрийн хүсэлтээр цэрэг явий
    2023 оны 04 сарын 24 | Хариулах
  • ЯГ АМЬ ТУЛБАЛ та ЯАХАВ!! (95.25.106.243)
    ЕР НЬ ЯГ АМЬ ТУЛБАЛ вариант : 1) ОДООГЫН МОНГОЛЧУУД АРЬДЧИЛСАН САЙХАН АМЬДАРЛЫН ТОЛОО ТЭМЦЭХ УУ. 2) ОХИНОО ХЯТАД НОХОРТ ОГООД, МОНГОТЭЙХЭН ЭХ ОРНООСОО УРВААД, АМЕРИК ЮМУУ КАНАДАД ОЧИЖ МАШ САЙХАН АМЬДАРАХ уу ГЭВЭЛ МАНАЙХАН БОЛ ихэнх нь 2) ВАРИАНТЫГ СОНГОХГУЙ!!
    2013 оны 02 сарын 03 | Хариулах
  • (124.158.64.184)
    "Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зүгт зориглон хөдөлвөөс мэдэхгүй чадахгүй гэх зүйл огт үгүй болж цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” д.сүхбаатар. энэ үгийг одоогийн эрх баригчдад сануулах юун.????????????????????
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • Сүхбаатар жанжин (182.160.42.146)
    Сүхбаатар бол Монгол улсын тусгаар тогтнолыг эргүүлэн авчрах амь өрссөн тэмцэлд оройлон оролцсон Монгол түмний минь шилдэг, бахархал болсон хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ.Таны мэндэлсний 120 жилийн ойн энэ өдөр Монгол түмэн чинь Таныг эргэн дурсаж хүндэтгэн бахархаж байна. 0
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • (182.160.45.162)
    нөгөө моодонд ороод байгаа богд хаан чинь сүхбаатарт хамгийн анхны баатар цолыг өгч байсан шүү дээ. тэгэхээр жанжныг доош хийж 21 онд эцэг өвгөдөө монголоос хөөгдөж гарсанд үргэлж хорсож явдаг бао овогтон болон түүний цус нэгт хэдэн нөхдүүд бас юу гэж чарлацгаах бол.
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 25 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 38 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 20 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 20 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 20 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК