Өнөөдөр Хятадын тагнуулын хоёр хөлөг онгоц маргаантай байгаа Сенкакү аралд нэвтэрсэн талаар “BBC” мэдээлжээ.
Өнөөдөр Хятадын тагнуулын хоёр хөлөг онгоц маргаантай байгаа Сенкакү аралд нэвтэрсэн талаар “BBC” мэдээлжээ. Орон нутгийн цагаар 09:30 цагт Хятадын тагнуулын хоёр хөлөг онгоц эдгээр арал хавийн бүст цөмрөн орсон хэмээн Японы хэвлэл анх мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны намраас Зүүн Хятадын тэнгисийн арлуудаас болж Хятад Японы хоорондын харилцаа түгшүүртэй хэвээр байгаа юм. Тэр үед Токио олтригийн хэдэн арлыг улсын мэдэлд авсан билээ. Харин Бээжин эдгээр арал угаасаа Хятадынх гэж үзэж байгаагаас янз бүрийн зохисгүй үйлдлүүд хоср талаас гарах болсон юм.
Японоос Хятад улсад очиж аялах хүмүүсийн тоо ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 80 хувиар унасан байгааг судалгаа харуулжээ.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (2)