АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулын хэргийг Улсын дээд шүүхэд рүү харьяалал тогтоолгохоор шилжүүлээд байгаа билээ. Түүний хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор АНУ-аас нэмж тодруулах зүйл байгаа учраас Америкаас тодруулга авахаар даалгавар бичиж явуулаад байсан. Харин уг даалгаварт АНУ-аас хариу ирүүлсэн учраас хэргийг Нийслэлийн прокурор газраас хянаж дууссан байна. Нийслэлийн прокурорын албаны эх сурвалжийн мэдээлснээр Ч.Баттуулд цаазаар авах ял төлөвлөсөн байна. Гэсэн ч эмэгтэй хүнд цаазын ял оноодоггүй мөн Монгол улс цаазын ялаас татгалзаж байгаатай холбоогтойгоор түүнд төлөвлөсөн энэ ялыг хорих ял болгон өөрчлөх аж. Өөрөөр хэлбэл АНУ-ын иргэнийг хөнөөсөн Ч.Баттуулд 25 жил хорих ял төлөвлөөд байна.
Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Ч.Баттуул одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Тэрээр хоригдоод нэг жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Хэргийг сануулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин ор сураггүй алга болжээ. Монголд бизнес эрхлэхээр явсан хүүгийнх нь өмнөөс Ч.Баттуул хоёр сарын турш завгүй байгаа хэмээн хариулж байсанд эх нь сэжиг авч Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамд эрэн сурвалжилж өгнө үү хэмээх хүсэлт тавьжээ. Талийгаачийн цогцсыг гуравдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчмоос олсон юм. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн Ч.Баттуул “Жон Мартин Кийныг ирсэн өдрийнх нь маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр хөнөөсөн. Зургаан удаа буудсан. Түүнийг Эрдэнэ сумын нутагт аваачиж амь насыг нь бүрэлгээд хэргээ нуухын тулд цогцсыг нь булсан” хэмээн мэдүүлсэн байдаг.



















































Сэтгэгдэл (15)