Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 11.30 цагаас аймгуудын удирдлагатай ээлжит цахим хурлаа хийж, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонсч, үүрэг чиглэл өгөх юм байна. Цахим хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох юм.Мөн Ерөнхий сайд 14.30 цагт “Мишээл экспо” төвд болж буй "Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013" үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод шагнал гардуулна.
15.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яаманд хэлэлцүүлэг хийх бөгөөд өнгөрсөн долоо хоногийн турш эрүүл мэндийн салбарт ажиллахдаа хүлээн авсан саналуудыг суурь шинэчлэлийн бодлогод тусгах, тодорхой асуудлуудыг ойрын хугацаанд хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг энэ үеэр хөндөх ажээ.
Өнөөдөр 09.30 цагт Улаанбаатар зочид буудалд ”Бүх нийтийн боловсролын дэлхийн тайлангийн танилцуулга” болно. Энэхүү арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Бээжин дэх захирал, ЮНИСЕФ-ийн суурин төлөөлөгч нар оролцож ”Залуучууд ба ур чадвар” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ.
Өнөөдөр 12.30 цагт Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ. Тэрбээр шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй эдийн засгийн бодлого, төлөвлөгөө болон Чингис бондын асуудлаар нээлттэй ярилцах юм байна.
Өнөөдөр 11.00 цагт МАН удирдах зөвлөл болон УИХ дахь намын бүлгийн өргөтгөсөн хуралтай.
09.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулах “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл, олон улсын туршлага ба Монгол Улс дахь нөхцөл байдал” сэдэвт зөвлөлдөх уулзалт Төрийн ордны В танхимд болно.
11.00 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын шинэ гишүүд тангараг өргөнө.
12.00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон яамны зарим удирдлагууд театр, музейн удирдлагуудтай уулзана.
MN мэдээллийн төвд өнөөдөр 12.00 цагт Монголын уламжлалт харваачдын холбооноос монголчуудын оюуны биет өв болох нум сум, түүний хэлбэр хийц, дэг ёс, холбогдох бөөгийн тахилгын зан үйлийг сэргээх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Мөн энэ үеэр нум сумны ховор олдворыг танилцуулах юм байна.
Мөн 13.00 цагт Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос Төмөр замын дарга асан М.ЭНхсайханд мэдэгдэл хүргүүлэх талаар мэдээлэл хийх аж.
Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн сургалт ЭМЯ-ны хурлын зааланд үргэлжилнэ.


















































