Өнөөдөр УИХ-ын дэргэдэх хоёр байнгын хорор хуралдахаар товлоод байна. Үүнд, 1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
· Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай;
· “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;
· “Ёс зүйн дэд хорооны дүрэм шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
· Бусад.
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд:
· Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
· Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.


















































