Цагдаагийн ерөнхий газрын удирдах зөвлөлийн хурлаар Эрүүгийн цагдаагийн газрын зарим удирдлагыг өөрчилсөн байна. Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарыг Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтсийн даргаар томилсон байна. Д.Манлайбаатар даргын хуучин албанд цагдаагийн хурандаа н.Оюунбаатарыг томилжээ.
Харин Эрүүгийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга Ц.Ганболдыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар томилсон байна. Ц.Ганболдын хуучин албанд цагдаагийн дэд хурандаа Б.Ариунболдыг томилсон бол шинэ албанд нь байсан Т.Дамбийням даргыг ЦЕГ-т ажиллуулахаар болжээ.
Тодруулбал, ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвийн даргаар Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга Ц.Аззаяаг, хэлтсийн даргаар нь Т.Дамбийням нарыг томилжээ.


















































