Олимпийн мөнгөн медальт МУГТ боксчин Н.Төгсцогт цагаан сарын баяраар Монголдоо биш Хятадад байх тухайгаа фэйсбүүк хуудсандаа бичжээ.Учир нь Монголын олимпийн боксын шигшээ багийнхан энэ долоо хоногт урд хөршийг зорьж 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийх гэж байгаа аж. Тэрээр "Цагаан сараар энд байж чадахгүй нь та бүхэн сайхан шинэлээрэй" гэжээ.

