
Энэ хугацаанд МУИС-аас 10, ХААИС-иас 10, ШУТИС-иас 14, ЭМШУИС-иас 16 нийт 50 хүн нэрээ дэвшүүлж материалаа ирүүлжээ.
Эдгээр иргэдийн материалыг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон комисс шалгаруулах учиртай. Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг гуравдугаар сард явуулахаар хойшлогдсон байна.