
Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбоотойгоор албан байгууллагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр Гадаад харилцааны яам Цагаан сарын баярыг угтан ахмад дипломатчдыг өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Уг арга хэмжээ ГХЯ-ны "Номин" танхимд 16,00 цагт болох бөгөөд ГХЯ-ны сайд Л.Болд болон бусад албаны хүмүүс оролцох аж.
Тус яамны удирдалгууд өнгөрсөн сард Ахмад дипломатч Дэлэгжунайн Балжинням агсаны мэндэлсний 100 ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд мөн ахмадуудаа урьсан юм.
Т.Гэрэл