Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны үйлдэл байнга олон нийтийн анхааралд байдаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр хажуудаа ухаалаг гар утас тавьсан байсан нь нийтийн анхаарлыг татсан юм. Тэр үнэхээр барууны өндөр технологийн утас хэрэглэдэг үү? гэсэн асуултыг хэвлэлийнхэн тавьж эхэлсэн.

Тэгвэл Өмнөд Солонгосын сайд нарын нэгдлээс Ким Чен Ун 2008 онд үйлдвэрлсэн "HTC" брэндийн ухаалаг гар утас барьдаг тухай мэдээлсэн байна. "HTC" нь Тайванд үйлдвэрлэсэн утас бөгөөд Кин Чен Ун АНУ-ын "Аpple", Хойд Солонгосын "Cамсунг"-ын гар утаснуудаас илүүд үзсэн байна.
Хойд Солонгосын 24,5 сая хүнээс дөнгөж 1,8 сая нь гар утас хэрэглэдэг. Гэхдээ зөвхөн ярих, текст мессеж бичихэд ашигладаг, гадаад орон руу ярих эрхгүй байдаг аж. Мөн гурван их сургуульд л интернет сүлжээ хэрэглэж болдог байна.

Т.Гэрэл