“DOZ entertainment” –ийн “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС“ кино дэлхийн нийслэл
хэмээдэг Парисийн “ВАЛ ДЕ ПАРИС” хэмээх кино уран бүтээлчдийн
томоохон наадмаас тусгай байрын шагналыг хүртжээ. “DOZ entertainment” –ийн “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС“ кино дэлхийн нийслэл хэмээдэг Парисийн “ВАЛ ДЕ ПАРИС” хэмээх кино уран бүтээлчдийн томоохон наадмаас тусгай байрын шагналыг хүртжээ. Харь нутагт эх орноо сурталчлан, Монголын кино урлагийн түүхэнд бүрэн хэмжээний кино анх удаа уг шагналыг хүртлээ. Харин энэ арга хэмжээний үеэр “DOZ entertainment”-ийнхан Солонгос улсад “ДҮҮЛЭН НИС” хэмээх өвөрмөц нэртэй шинэ киноныхоо зураг авалтыг хийж байсан учир уг арга хэжээнд оролцож амьжаагүй байна. Иймд Парисд амьдардаг Удвал гэгч эмэгтэй тэдний нэрийн өмнөөс цомыг авчээ. Харин уран бүтээлчид нь өчигдөр цомоо хүлээн авлаа. Саяхан л Монголчуудын хийсэн кино хэзээ харийн
нутагт нээлтээ хийж, шагнал авах болдоо хэмээн ярьж, энэ нь мөрөөдөл мэт байсан
бол энэ бүхэн нь биелэлээ олжээ.









Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (5)