
Монголын Урлагийн Зөвлөл, Соросын сангийн дэмжлэгтэйгээр “Тэмтрэхүй”
төсөл хэрэгжүүлж буй. Тиймээс Уран зургийн галерейд энэ сарын 15-нд
“Тэмтрэхүй” нэртэй үзэсгэлэнг гаргах юм.

Монголын Урлагийн Зөвлөл, Соросын сангийн дэмжлэгтэйгээр “Тэмтрэхүй” төсөл хэрэгжүүлж буй. Тиймээс Уран зургийн галерейд энэ сарын 15-нд “Тэмтрэхүй” нэртэй үзэсгэлэнг гаргах юм. Мөн энэ хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, өөрсдийн гараар бүтээл туурвих, түүнийгээ үзэсгэлэнгийн хэлбэрээр бусадтай хуваалцах, олон нийтэд танилцуулах боломжийг олгоход оршиж байгаа юм. Төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалт зохион байгуулах, улмаар тэдний бүтээлээр үзэсгэлэн гаргах, уг үйл явцыг нэвтрүүлэг болгон цацах зэрэг үйл ажиллагаанууд явуулах юм.