
Маргааш УИХ-ын намрын чуулган хаалтаа хийх гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэргэдэх Төрийн байгуулалтын хороо энэ чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнах гэж байна. Тус хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дөрвөн дэд хорооны дарга нар оролцож ажлын үр дүнгээ танилцуулах юм байна. Хэвлэлийн бага хурал маргааш Төрийн ордонд 9,30 цагт болно.