

Өнгөрсөн зун Тимошенкогийн асуудлыг хянах Европарламентын ажиглагчаар сонгогдсон төлөөлөгчид болох Польш улсын Ерөнхийлөгч асан Александр Квасьневский, Европарламентын дарга асан Пэт Кокс нар мягмар гарагт хатагтай Тимошенкогийн хоригдож байсан эмнэлэгт очиж, өрөөг үзэж танилцсан байна.
Тимошенкогийн хоригдож байсан өрөөний талаар эрхмүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Харин Тимошенкогийн охи Евгения Тимошегко “Төлөөлөгчид ээжийн хоригдож байсан өрөөтэй таинлцаад цочролд орсон. Тэд ээжийг маань яагаад өвдсөнийг ойлгосон” хэмээн хэвлэлийнхэнд хэлжээ.
Д.Идэр


Сэтгэгдэл (2)