Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 19,00 цагт болохоор зарлагдаад байгаа. Цагаан сарын баяртай холбоотойгоор ирэх бямба гарагт болох хурлыг ийнхүү наашлуулсан юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,1. Төсөл хэрэгжүүлэх тухай
2. 2013 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг, мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай
3. Журам батлах тухай
4. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ний үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай
5. Нууц асуудал
Танилцуулах асуудал
1. ГХЯ-ны сайд Л.Болд Энэтхэг улсад айлчилсан болон олон улсын бага хуралд оролцсон дүнгийн тухай
2. Хуулийн төсөл эгүүлэн татах тухай
3. Эрүүл мэндийн сайдын гадаад томилгооны тухай


















































