
Байгал орчин, ногоон хөгжлийн яамнаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим компаниудад шалгалт хийх ажлын хэсэг гаргасан. Тодруулбал Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг "Оюутолгой", "Энержи ресурс" компаниудын байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаар шалгалт хийжээ. Ажлын хэсэг маргааш хэвлэлийн бага хурал зарлаж, энэ дүгнэлтээ олон нийтэд мэдээлэхээр болсон байна. Хэвлэлийн бага хурал маргааш Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны "Говь" танхимд 12.00 цагт болно.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)