Энэ сарын 3-4-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх “Хадгаламж” банкны салбарыг эмэгтэй хүн дээрэмдсэн хэрэг гарсан. Тодруулбал, хар малгайг цоолон баг болгож өмссөн эмэгтэй буу шиг зүйл тулган ширээн дээр өрөөстэй байсан мөнгөнөөс гурван сая орчмыг авч зугтаасан юм. Банкны ажилтнуудын мэдэгдсэнээр, 30 орчим насны, хар курткатай, улаан пүүзтэй, цэнхэр жинсэн өмдтэй, шаргал үстэй, нүүрэндээ багтай эмэгтэй ганцаараа байсан хэмээн мэдүүлээд буй. Тэрээр зугтаж явахдаа хэдэн боодол мөнгө газар унагаасан нь тус банкны камерт бичигдсэн билээ.
Одоогоор хэргийг Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгт нэг эмэгтэйг сэжигтнээр татсан байна. Уг эмэгтэйг зөвхөн сэжигтнээр татсан бөгөөд байцаалтын явцад үйлдэл нь нотлогдох аваас яллагдагчаар татах аж. Гэвч байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж учраас цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Хэрэг гарах үед “Хадгаламж” банкны Замын-Үүд дэх салбарын хамгаалагч амарсан тул оронд нь жолооч нь ажиллаж байжээ. Гэвч жолооч нь ажлаар түр гадагш гарсан хооронд дээрэм хийсэн эмэгтэй орж ирсэн байна.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (3)