зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын баруун, зүүн хэсэгт хог боловсруулах үйлдвэр барина

2013-2-08
0
ЖИРГЭХ
Хотын баруун, зүүн хэсэгт хог боловсруулах үйлдвэр барина
хог хаягдалНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр батлах тухай, хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журмын тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн тогтоол гаргалаа.

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах хог хаягдлын менежментийн тогтолцоог бий болгох зорилгоор хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн байна. Захирагчийн ажлын албаны тооцоолж байгаагаар өнгөрсөн онд өвлийн улирлалд өдөрт дунджаар 1237,2 тонн хог хаягдал үүсжээ. Үүнээс 145,7 тонн хог хаягдалыг орон сууцанд амьдарч буй айл өрхүүд,  харин гэр хороолллын айл өрхүүдээс 690,8 тонн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас 159,9 тонн хог хаягдал гардаг байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хог хаягдлын менежментэд дүүргүүд голлох үүрэгтэйгээр оролцоно гэдгийг тусгажээ. Мөн хог цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг системчлэхээр өөрчлөлт оруулжээ. Тухайлбал цэвэрлэгээнээс гадуур газар үлдээхгүйн тулд дүүргүүд нутаг дэвсгэрээ бүсчилэх, гудамж талбайн хэмжээгээр хүн хүч, техникийн тоог тодорхойлон хувиарлах, хууль журмын дагуу тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх зэрэг ажлыг хийх юм байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт тус бүр хог боловсруулах үйлдвэр барьж 2015 оны эцэс гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Хог цэвэрлэх, цуглуулах, зөөх ажлыг дүүргүүдэд хариуцуулж, харин НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, ерөнхий хяналт тавин ажиллах юм байна. Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэн дэмжлээ.

Хог хаягдлыг шинэ журмаар тээвэрлэнэ

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журамын төслийг Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.  Энэхүү журмаар Нийслэлийн айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулах юм байна. Дүүрэг бүр харъяа хэд хэдэн хороодыг нэгтгэж бүсүүдэд хуваах ба нэг бүсэд нэг тээвэрлэгч байхаар сонгон шалгаруулалтыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулах юм байна.

Тухайн шалгарсан этгээдтэй дүүргийн Засаг дарга гэрээ байгуулж, сар бүр хог цуглуулж, тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг олгохоор журамлажээ. Гэхдээ санхүүжилтийг олгохдоо тухайн бүс хороо хог хаягдалгүй байх гэсэн үндсэн шалгуурыг тавих юм байна. Хамгийн чухал нь их хог тээвэрлэхдээ бус тухайн орчин цэвэр цэмцгэр хоггүй байх нь чухал гэдгийг Б.Бадрал дарга онцоллоо.

Журмын дагуу хог тээврийн гэрээг хэд, хэдэн шалгуур үзүүлэлтээр дүгнэхээр тусгажээ. Тухайлбал байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хог тээвэр, цэвэрлэгээний талаарх сэтгэл ханамж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн санал, гомдол, Хорооны Засаг даргын тодорхойлолт, хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх хуваарь, маршрутыг мөрдөж ажилласан байдал, ил задгай үүсмэл хогийн цэгүүдийг устгасан байдал, машин техникийн эвдрэл, гэмтэл зэрэг шалгууруудаар гэрээний биелэлтийг дүгнэх юм байна.  Шалгуур үзүүлэлтийн дагуу “Хог цуглуулж, тээвэрлэх гэрээ”-г дүүргийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран дүгнэж, гэрээг сунгах, урамшуулах, цуцлах эсэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр журамласан байна. Мөн  Сонгон шалгаруулалтад илт худал мэдээлэл ирүүлсэн, сонгон шалгаруулалтыг санаатайгаар будлиантуулсан этгээдийг дахин сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх нөхцлийг бүрдүүлж, журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох юм байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хог ихтэй газрууд хоггүй цэвэр болсон байх нь энэхүү шинэ журмын үр дүн шүү, дүүргүүд өөрсдөө тухайн хэсгээ хариуцаж авах нь зөв зохицуулалт байна. Тиймээс журмын дагуу хариуцлагаа тооцож ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэв. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлхэд мөрдөх журмыг батлан тогтоол гаргалаа. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 30 дугаар тогтоолыг 2013 оны  3-р сарын 31-ний өдрөөр хүчингүй болгохоор тогтоолоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • jochin (84.164.149.75)
    ashgui neg hog zambaraatai bolohnee
    2013 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 25 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 37 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 19 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 19 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 19 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК