Дэлхийн дээвэр Эверестэд хөл тавьсан анхны монгол эмэгтэй уулчин болох
Б.Гангаамаа тэргүүтэй багийнхан Өмнөд Америкийн ноён оргил Аканкагуагийн
орой дээр гарахаар
өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд эх орноосоо мордсон билээ. Тэгвэл тэд
зорилгодоо хүрч Аканкагуагийн оргилд гарч чадсан. Эмэгтэй уулчид өнөөдөр
эх орондоо ирэх гэж байна. Дэлхийн долоон оргилын нэг, далайн төвшнөөс
дээш 6960 метрийн өндөрт орших Аканкагуаг зорьсон эмэгтэй уулчдаас ОУХМ
Д.Эрдэнэтогтох ганцаараа авиралтаа амжилттай дуусгаж, оргилыг эзэлсэн
байна. Тэрбээр ийнхүү Өмнөд Америкийн ноён оргилыг эзэлсэн анхны монгол
эмэгтэй уулчин болж буй юм. Эмэгтэй уулчид өнөөдөр 13.55 цагт “Чингис
хаан” нисэх буудалд газардах ажээ.
Дэлхийн дээвэр Эверестэд хөл тавьсан анхны монгол эмэгтэй уулчин болох Б.Гангаамаа тэргүүтэй багийнхан Өмнөд Америкийн ноён оргил Аканкагуагийн орой дээр гарахаар
өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд эх орноосоо мордсон билээ. Тэгвэл тэд зорилгодоо хүрч Аканкагуагийн оргилд гарч чаджээ. Дэлхийн долоон оргилын нэг, далайн төвшнөөс дээш 6960 метрийн өндөрт орших Аканкагуаг зорьсон эмэгтэй уулчдаас ОУХМ Д.Эрдэнэтогтох ганцаараа авиралтаа амжилттай дуусгаж, оргилыг эзэлсэн байна. Тэрбээр ийнхүү Өмнөд Америкийн ноён оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин болж буй юм. Эмэгтэй уулчид өнөөдөр 13.55 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардах ажээ.
Сэтгэгдэл (1)