Өнөөдөр ОХУ-ын төв хэсэг буюу Уралын мужид солирын бороо орсон тухай "BBC" агентлаг шуурхай мэдээллээ. Уралын нутагт хэдэн зуун км-ын дээрээс шатаж буй галт солирууд бууж, айлын цонх хагалж, цөөн тооны хүн шархадсан байна. Челиябинск хотын оршин суугчдын хэлж байгаагаар солирын бороо орх үеэр машины дохиолол дуугарч, иргэд гэртээ хоргодсон тухай "Интерфакс" агентлаг мөн уламжилсан байна. Калифорнийн их сургуулийн Пасадена одон орон судалгааны төвийн эрдэмтэн Ричард Элиэсийн үзэж байгаагаар “Хабл” дуран авианы тусламжтайгаар дээрх долоон галактик 306-600 сая жилийн тэртээ олон арван дэлбэрэлт, солирын бороо үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн аж.
Ричард Элиэс “Дэлбэрэлт болж байсан галактик задгай сансарт маш тогтворгүй нөхцөл байдал авч ирсэн. Үүнээс хойш хэдэн сая жилийн дараа “ре ониз” хэмээн тэмдэглэсэн галактик дэлбэрсэн. Гол шалтгаан нь дөрөв дэх галактикийн мөхөлтэй холбоотой. Ингээд сансар огторгуйд солирын бороо шуурах болж, гараг эрхсүүд хөдөлгөөнөө эрчимжүүлжээ. Дэлбэрэлт зарим галактикт эрс хүйтэн уур амьсгал авч ирсэн бол нөгөө хэсэгт нь шуурга, тогтворгүй байдал бий болгосон. Манай галактикт 13.7 сая жилийн өмнө солирын бороо ажиглагдаж эхэлсэн. Гэхдээ үүнээс эрт байж ч мэднэ. Бидний олж нээснээр хамгийн эртний бороо тухайн үед орж ирсэн байдаг” гэжээ.


















































