Өнгөрөгч сарын 19-ний өдөр нээлтээ хийсэн “Ану хатан” уран сайхны киноны өдөрлөг өнөөдөр хоёр кинотеатрт болно. Тодруулбал 12.00 цагаас “Өргөө II” кинотеатрт болсон бол “Тэнгис” кинотеатрт 15.00 цагаас тус тус болох ажээ.Тус киноны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичиж, “Шүүдэр” продакшн “Ану хатан” түүхэн уран сайхны бүтээл болгосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.


















































