
“Coal Mongolia-2013” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын гурав
дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 21, 22-нд “SS Convention
Center”-д болно.

“Coal Mongolia-2013” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 21, 22-нд “SS Convention Center”-д болно. Энэхүү чуулга уулзалттай холбогдуулж өнөөдөр 15:00 цагт Уул уурхайн яамны хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурлаар чуулганы зохион байгуулалтын талаар болон нүүрсний салбарын мэдээлэл, чуулганы хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. Хуралд Уул уурхай яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхай яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, АМГ-ын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, чуулганы зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, гишүүн Л.Наранбаатар нар оролцоно. Уул уурхай яам, Уул уурхайн нэгдсэн сан Mining.mn-ийн хамтран зохион байгуулж буй “Coal Mongolia-2013” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн чуулга уулзалт.