Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болжээ.
Зөвлөгөөний үеэр сар шинийн баярын өдрүүдээр НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын
албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд өнгөрсөн
жилтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт болон гал түймэр, осол аваарын
дуудлага буурсан гэдгийг албаныхан онцолсон байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөний үеэр сар шинийн баярын өдрүүдээр НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт болон гал түймэр, осол аваарын дуудлага буурсан гэдгийг албаныхан онцолсон байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотод байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын гадна хаяг, зар сурталчилгааг монгол крилл бичгээр болгох ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан гүйцэтгэхийг албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлож байгаад ажилгүй болсон иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах арга хэмжээг Налайх дүүргийн ЗДТГ, салбарын яамтай хамтран хэрэгжүүлэхийг холбогдох газруудад даалгажээ.