Улсын хэмжээнд 117.646 хүн амбулаториор үйлчлүүлсний 8.849(7.5%) нь
ТТӨ-тэй гэж оношлогдсон нь, өмнөх 7 хоногоос 1.1%-иар бага, өнгөрсөн оны
мөн үеэс 0.5%-иар илүү үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд 117.646 хүн амбулаториор үйлчлүүлсний 8.849(7.5%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон нь, өмнөх 7 хоногоос 1.1%-иар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.5%-иар илүү үзүүлэлттэй байна.Улаанбаатар хотод 58.459 хүн амбулаториор үйлчлүүлсний 4.576(7.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 0.1%, өнгөрсөн оны мөн үеэс 0.6%-иар тус тус ихэссэн байна.
Нийт 9 төрлийн халдварт өвчний 114 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд: шар-17, цусан суулга-8, салхин цэцэг-57, гахай хавдар-25 байна.
ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд нийт 189 үйлчлүүлэгч үзлэг шинжилгээнд хамрагдсанаас 4 (2.1%) хүнд БЗДХ илэрснийг хяналтанд авч, хавьтал судлал хийгдсэн.
Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 130 хүн хандаж үйлчлүүлсэнээс шинэ сүрьеэгийн 8 тохиолдол илэрч хяналтанд орлоо.
ХӨСҮТ-ийн клиникийн тасагт 322 өвчтөн хэвтэн эмчлэгдэж байгаагаас сүрьеэ 150, шар-101, бруцеллёз-16, салхинцэцэг 21, гахай хавдар 18 байна.
ХӨСҮТ-ийн тандалт сэргийлэлтийн алба



















































Сэтгэгдэл (1)