Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Гэгээн Муза Академи”-ийн 10 дахь наадам удахгүй болох гэж байна. Энэ наадмын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагаас “BLUE SKY TOWER”-ийн 3 давхрын TOPAZ танхимд болох юм. Өнгөрсөн жил тус наадмын шилдгийн шилдэг гран-при шагналыг найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг авч байсан. Харин Драмын жүжгийн төрөлд дараах шилгүүд тодорч байсан юм. ҮҮнд:
Оны шилдэг жүжгийн найруулагч: Н.Наранбаатар /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
Оны шилдэг жүжгийн зохиолч: Х.Цогнэмэх /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
Оны шилдэг тайзны зураач: Я.Санжаасүрэн /“Ану хатан” жүжгээр/
Оны шилдэг хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Эрдэнэбилэг /“Тэнгэрийн хүү” жүжигийн Модуны дүрээр/
Оны шилдэг эмэгтэй гол дүр: С.Сарантуяа /“Оролмаа эх” жүжгийн Оролмаагийн дүрээр/
Оны шилдэг эрэгтэй туслах дүр: С.Болд-Эрдэнэ /“Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элч, Зайрангийн дүрээр/
Оны шилдэг эмэгтэй туслах дүр: У.Уранчимэг /“Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр/.


















































