
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийт удирдах ажилтанд үр дүнгийн гэрээ байгуулсны дараа хандаж хэлсэн үгэндээ “Хүн бүр өөрийн хөлс хүчээ шавхаж олсон орлогоосоо нийслэлийнхээ сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө, аюулгүй тав тухтай орчинд амьдрахын тулд татвар төлж байгаа. Тиймээс та бүхэн зөв зохистой зарцуулж, нийслэл хотын хөгжил цэцэглэлт, бидний ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүддээ хот шиг хот хүлээлгэн өгөхийн төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэе.Та бүхэн ч ийм сэтгэлтэйгээр ажлаа эхлүүлж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гээд ажлын амжилт хүслээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.