
Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов өнөөдөр манай улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр үдээс өмнө Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатартай уулзаж, санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 17 цагаас Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзахаар болжээ.
Олон улсын шатрын холбооноос ирэх 5 жилд Монголд 5 том тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл (1)