Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов өнөөдөр Монголд хийж буй айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзлаа. Тэд энэ үеэр Монголын шатрын спортын хөгжлийн талаар ярилцаж мөн шатар тогложээ. К.Илюмжинов "Монгол улсын Ерөнхийлөгчтэй шатар тоглосон нь дотно харилцааны илэрхийлэл байлаа" гэж твиттер хуудасдаа бичсэн байна.

Мөн түүний хэлснээр ФИДЕ-гийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээнийг ирэх жил Эрдэнэт хотод зохион байгуулахаар болжээ. Тэрбээр өнөөдөр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатартай уулзахдаа Германы компанитай хамтран ажиллахад нь холбож өгсөн байна. К.Илюмжинов одоо УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж байгаа юм.
Сэтгэгдэл (5)