Өнгөрсөн сард Японы худалдааны алдагдал рекорд тогтоосон талаар “CNN”
мэдээлжээ. Үүнийг тус улсын Сангийн яам иенийн ханш огцом буурсантай
холбон тайлбарлаж байна.
Өнгөрсөн сард Японы худалдааны алдагдал рекорд тогтоосон талаар “CNN” мэдээлжээ. Үүнийг тус улсын Сангийн яам иенийн ханш огцом буурсантай холбон тайлбарлаж байна. Японы экспортын бүтээгдхүүнүүд гадны худалдан авагчдад боломжийн үнэтэй байсан учраас өнгөрсөн жилийн эхний найман сард экспорт өссөн үзүүлэлт харагджээ. Хэдий тийм ч иений ханш буурсан нь худалдааны алдагдлыг нэгдүгээр сард 17.1 тэрбум долларт хүргэжээ. Үүнийг өмнөх жилийнхтэй харьцуулбал алдагдал 10 хувиар өссөн үзүүлэлт аж.
Японы импорт 2012 эхэн үеийнхтэй харьцуулбал нэгдүгээр сард 7.3 хувиар өссөн байна. Харин экспорт ердөө 6.4 хувиар өсчээ. Импортын бараа бүтээгдэхүүний ихэнх хувийг үнэ нь тэнгэрт хадсан шатахуун эзэлсэн бол экспортод гар үйлдвэрлэлийн бүтээгдхүүнүүд давамгайлсан болохыг яам мэдэгдсэн байна.
Японы иенийн ханш өнгөрсөн 11 сард 15 хувиар унасан юм.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (1)