
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай ирүүлсэн 939 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 43 хэргийн 36-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хүчиндэх нэг, хулгайлах долоо, булаах нэг, дээрэмдэх нэг, танхайрах 11, зам тээврийн хэрэг 10, осол 11 бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн байна.
Сэтгэгдэл (1)