Улаанбаатар хотын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ерөнхий боловсролын зургаан сургууль байдаг.

Улаанбаатар хотын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ерөнхий боловсролын зургаан сургууль байдаг. Харин Халуун сэтгэл нэгдлийн залуус нэг сургуулиас нь 10 хүүхэд сонгоод нийт 60 хүүхдийг баярлуулахаар болжээ. Тэд энэ арга хэмжээг UB цанын баазад хэрэгжүүлж, хүүхдүүдийг агаар салхинд гарган өнгөрүүлэх нь. Нөгөөтэйгүүр тэр бүр гүйгээд гарчихаж чаддаггүй ээж, аав гэр бүлийнхнээсээ хараат хүүхдүүдэд нэг өдөр сэтгэлийн дэм өгч Халуун сэтгэл нэгдлийн залуус өөрсдөө авч яван баярлуулах юм байна. Дээрх арга хэмжээ энэ сарын 22-нд болно.