
Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн олон улсын уулзалт “Coal Mongolia-2013” өнөөдөр эхэлж байна

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн олон улсын уулзалт “Coal Mongolia-2013” өнөөдөр эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд энэ жил 10 гаруй орны 700 гаруй төлөөлөгч оролцох аж. Уулзалтын үеэр зохион байгуулагддаг уул уурхайн салбарт ханган
нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлдэг дэлхийн нэр хүндтэй уул уурхайн
компаниудын төлөөлөл үзэсгэлэнд оролцохоор болжээ. Уул уурхайн сайд
Д.Ганхуяг “Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”,
“Пийбоди Энержи”-ийн Монгол Энэтхэгийг хариуцсан ерөнхийлөгч Аршад Саейд
“Дэлхийн нүүрсний чиг хандлага болоод Монголын нүүрсний өрсөлдөх
чадварыг хэрхэн нэмэгдүүлэх” зэрэг 24 сэдвийн илтгэл тавих аж. Мөн энэхүү уулзалтаар үндсэн долоон сэдвийн хүрээнд буюу Монголын нүүрсний
салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, олон улсын харилцаа, хамтын
ажиллагаа, нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, Уул уурхайн
салбарын хууль, эрхзүйн орчны хэлэлцүүлэг, Эрчим хүч дэд бүтэц, Нүүрсний
салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, “Засгийн
газрын цаг” хэлэлцүүлэг гэсэн сэдвүүдийн дор хоёр өдрийн турш хэлэлцэх
нь.