Япон улс АНУ-аас занарын хий авах хүсэлтэй байгаа талаар “CNN” мэдээлжээ.
Япон улс АНУ-аас занарын хий авах хүсэлтэй байгаа талаар “CNN” мэдээлжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, хэлэлцээ хийх юм. Энэхүү уулзалтын үеэр занарын хийг АНУ-аас нийлүүлэх хүсэлтээ тавина гэж албан ёсоор мэдэгджээ.
АНУ-д ихээр үйлдвэрлэж байгаа занарын хий Америкийн зах зээлд Япон улсаас худалдан авч байгаа шингэрүүлсэн байгалийн хийгээс барагцаалбал тав дахин хямд өртөгтэй байдаг байна. Тиймээс АНУ хямд занарын хийгээ нийлүүлэхийг хориглосон юм. Занарыг хилийн чанадад худалдах нь дотоодын зах зээлд үнийг нэмэгдүүлэх уршигтай болж мэднэ хэмээн АНУ болгоомжилж байна.
Д.Идэр


















































