Монголын ногоон намаас дараах асуудлуудад байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргалаа.
Монголын Ногоон нам нь 1990.05.13-нд байгуулагдсан, Монгол улсын ууган намуудын нэг билээ. Монгол Улсын Дээд шүүх дэх бүртгэлийн дарааллаар 3-рт бичигддэг.
Гэтэл 2009 онд Монголын Ногоон намын дарга байсан Д.Энхбат, Э.Зориг нар намын дүрэм, гишүүдийн хүсэл зоригийг үл хүндэтгэн, Иргэний зориг намтай Ногоон намыг нэгтгэхийг санаархаж, хутган үймүүлэлт хийж эхэлсэн билээ.
Монголын Ногоон намын гишүүд үүнд сонор сэрэмжтэй хандаж, ээлжит бус их хурлаа хуралдуулан, дүрмийнхээ дагуу хутган үймүүлэгчдийг намаасаа хөөж, шинэчилсэн зохион байгуулалт хийсэн болно.
Харин Н.Энхбат, Э.Зориг нар ИЗН-ын удирдлагатай хуйвалдан, ИЗН-ын нэрийг өөрчлөнө хэмээн, ИЗНН болгуулсан билээ.
Монгол улсад улс төрийн намуудын, хуулийн этгээдүүдийн нэр давхцахгүй байх талаар хуулийн зохицуулалт буй. ИЗНН-ын нэр нь эдгээр хуулиудын заалтыг зөрчиж байна. Мөн сонгогчдын эрх ашигт ч харшилж байна.
Даян дэлхийн ногоон намуудын сүлжээ нь ногоон бус буюу, экологи, байгаль орчинд халтай үйл ажиллагаа бүхий ногоон нам байхыг зөвшөөрдөггүй. Даян дэлхийн ногоон намуудын сүлжээ нь цөмийн эсрэг баримтлалтай байдаг. Гэтэл ИЗНН шар нунтаг үйлдвэрлэх, уран олборлохыг дэмждэг ба намынхаа мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэхлээр, дэлхийн ногоонтнуудын байр сууринаас үзэхэд ИЗНН-ын нэрэнд "ногоон" гэх үг байх үндэсгүй байна.
Учир иймд, Монголын Ногоон нам Иргэний зориг ногоон намын нэрээс "Ногоон" гэх үгийг хасуулахын төлөө тэмцэх болно.
"Оюутолгой" төслийн эргэн тойронд байдал хурцдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч талын зүгээс төслийн зардлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа зогсоох, хөрөнгө оруулалтаа хэсэгчлэн татах, урьдчилсан төлбөрөө (Монголын засгийн газар албан ёсоор урьдчилсан төлбөр гэж мэдэгдсэн) буцааж авах, Монголын олон нийтийн өмнөөс Монголын засгийн газар уучлал гуйхыг шаардах зэрэгтэй холбоотой янз бүрийн авцалдаагүй, үндэслэлгүй зүйлс ярьж, төслийн явцгүйдүүлж, нийгмийг үймүүлж, Монголын төрийг дарамт шахалтад оруулах боллоо. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх, хүлцэн тэвчих аргагүй байна.
Монголын Ногоон нам:
1-рт, Оюутолгойн гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж, зохисгүй үйлдлүүдээ зогсоож, Монголын хуулийг дагаж, Монгол улс түмнийг хүндэтгэн ажиллахыг шаардаж байна.
2-рт, Монголын төрд хандаж, Монгол улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай болон бусад хуулиудыг зөрчин байгуулагдсан Оюутолгойн гэрээг эргэж харах, засч сайжруулахыг санал болгож байна.
3-рт, Монголын ард түмэнд хандаж, гадаадын хөрөнгө оруулагчдын янз бүрээр барьцаалан дарамтлахын аясаар буулт хийж, золиос болон хохирч явахгүйн тулд Оюутолгойн асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэхийг уриалж байна.
Монгол улсад, цөмийн хөнөөлийг нүүрлүүлэх 3 гол аюул гэгддэг цөмийн уул уурхай, цөмийн станци, цөмийн хаягдлын асуудлууд хэрэгжих магадлалтай болоод байгаа билээ. Шар нунтаг үйлдвэрлэнэ, уран олборлоно гэдгээ Шинэчлэлийн засгийн газар мэдэгдлээ. АЦС байгуулах асуудал цөмийн холбогдолтой төрийн бодлого, баримт бичгүүдэд тусгагдсан хэвээр, бичил АЦС байгуулж турших ажил эхлэх гэж байна. Шар нунтаг, ураны үйл ажиллагаанаас цөмийн хаягдал ихээр гарахаас гадна, экпортлосон шар нунтгийнхаа хаягдлыг ч эргүүлж авч булшлах төлөвтэй байгаа.
Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар цөмийн хөнөөлийн эсрэг зогсоно гэж мэдэгдэж байсан ч, эрх баригч намууд цөмийн хөнөөлтэй үйл ажиллагааг эсэргүүцнэ гэж санамж бичиг байгуулж байсан ч энэ бүхэн цаасан дээр л үлдэв.
Харин цөмийн төлөвлөгөөнүүд хэрэгжсээр, хор хөнөөлөө учруулсаар байна. Дорноговь, Дорнод, Дундговь аймгуудад ураны хайгуулаас шалтгаалсан олон зөрчил гарч байна, орон нутгийн хүн ард ихээр хохирч байна. Одоо ийм байхад, олон арван ураны уурхай нээгдэж, шар нунтаг үйлдвэрлэгдэж, хаягдал булахаар яах вэ? Төсөөлөхөд ч аймшигтай байна.
Дэлхийн хаана ч цөмийн байгууламжуудын аймшигт хөнөөлийг гаргуулахгүй байх баталгааг гаргаж өгч чадахгүй. Саяхан ОХУ-ын Челябинск мужид солирын бороо орсон бөгөөд, хэрэв солир цөмийн объект дээр буусан бол Чернобылийнх шиг эмгэнэлт осол болох байжээ.
Улс үндэстэнд аюул сүйрэл учруулах, цөмийн хорт бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг дуугүй ажиглан сууж, сөнөл мөхөл рүү чимээгүй ойртон дөтөлсөөр байж болохгүй болжээ. Хүн бүр цөмийн хөнөөлийн эсрэг тэмцэх шаардлагатай болжээ.
Монголын Ногоон нам:
1-рт, цөмийн холбогдолтой бөгөөд, хууль-эрхзүйн чадамжтай баримт бичгүүдийг цөмийн хөнөөлийн эсрэг чиглэлээр засч сайжруулах, заримыг хүчингүй болгох,
2-рт, Монгол улсад цөмийн холбогдолтой уул уурхай, станци, хаягдлын байгууламж зэрэг аюул эрсдэл ихтэй объектууд барихыг хориглох,
3-рт, цөмийн төлөвлөгөөнүүдийг тойрсон авлигажилтын байдлыг судалж, хариуцлага хүлээлгэх,
4-рт, цөмийн асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэж байх чиглэлээр ажиллахыг Монгол улсын ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт шаардаж байна.
Монголын ард түмэндээ цөмийн аюулын эсрэг, санал нэгдэн, мөр зэрэгцэн, тайван замаар тэмцэхийг уриалж байна.
ИЗ-НН-ын нэрээс "Ногоон" гэх үгийг хасуулах талаарх байр суурь
Монголын Ногоон нам нь 1990.05.13-нд байгуулагдсан, Монгол улсын ууган намуудын нэг билээ. Монгол Улсын Дээд шүүх дэх бүртгэлийн дарааллаар 3-рт бичигддэг.Гэтэл 2009 онд Монголын Ногоон намын дарга байсан Д.Энхбат, Э.Зориг нар намын дүрэм, гишүүдийн хүсэл зоригийг үл хүндэтгэн, Иргэний зориг намтай Ногоон намыг нэгтгэхийг санаархаж, хутган үймүүлэлт хийж эхэлсэн билээ.
Монголын Ногоон намын гишүүд үүнд сонор сэрэмжтэй хандаж, ээлжит бус их хурлаа хуралдуулан, дүрмийнхээ дагуу хутган үймүүлэгчдийг намаасаа хөөж, шинэчилсэн зохион байгуулалт хийсэн болно.
Харин Н.Энхбат, Э.Зориг нар ИЗН-ын удирдлагатай хуйвалдан, ИЗН-ын нэрийг өөрчлөнө хэмээн, ИЗНН болгуулсан билээ.
Монгол улсад улс төрийн намуудын, хуулийн этгээдүүдийн нэр давхцахгүй байх талаар хуулийн зохицуулалт буй. ИЗНН-ын нэр нь эдгээр хуулиудын заалтыг зөрчиж байна. Мөн сонгогчдын эрх ашигт ч харшилж байна.
Даян дэлхийн ногоон намуудын сүлжээ нь ногоон бус буюу, экологи, байгаль орчинд халтай үйл ажиллагаа бүхий ногоон нам байхыг зөвшөөрдөггүй. Даян дэлхийн ногоон намуудын сүлжээ нь цөмийн эсрэг баримтлалтай байдаг. Гэтэл ИЗНН шар нунтаг үйлдвэрлэх, уран олборлохыг дэмждэг ба намынхаа мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэхлээр, дэлхийн ногоонтнуудын байр сууринаас үзэхэд ИЗНН-ын нэрэнд "ногоон" гэх үг байх үндэсгүй байна.
Учир иймд, Монголын Ногоон нам Иргэний зориг ногоон намын нэрээс "Ногоон" гэх үгийг хасуулахын төлөө тэмцэх болно.
"Оюутолгой төслийн талаарх" байр суурь
"Оюутолгой" төслийн эргэн тойронд байдал хурцдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч талын зүгээс төслийн зардлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа зогсоох, хөрөнгө оруулалтаа хэсэгчлэн татах, урьдчилсан төлбөрөө (Монголын засгийн газар албан ёсоор урьдчилсан төлбөр гэж мэдэгдсэн) буцааж авах, Монголын олон нийтийн өмнөөс Монголын засгийн газар уучлал гуйхыг шаардах зэрэгтэй холбоотой янз бүрийн авцалдаагүй, үндэслэлгүй зүйлс ярьж, төслийн явцгүйдүүлж, нийгмийг үймүүлж, Монголын төрийг дарамт шахалтад оруулах боллоо. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх, хүлцэн тэвчих аргагүй байна.
Монголын Ногоон нам:
1-рт, Оюутолгойн гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж, зохисгүй үйлдлүүдээ зогсоож, Монголын хуулийг дагаж, Монгол улс түмнийг хүндэтгэн ажиллахыг шаардаж байна.
2-рт, Монголын төрд хандаж, Монгол улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай болон бусад хуулиудыг зөрчин байгуулагдсан Оюутолгойн гэрээг эргэж харах, засч сайжруулахыг санал болгож байна.
3-рт, Монголын ард түмэнд хандаж, гадаадын хөрөнгө оруулагчдын янз бүрээр барьцаалан дарамтлахын аясаар буулт хийж, золиос болон хохирч явахгүйн тулд Оюутолгойн асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэхийг уриалж байна.
Цөмийн асуудлуудын талаарх байр суурь

Сэтгэгдэл (7)